АН-ынхан Засгийн газартай мэтгэлцэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлснээс хойш анхны асуулгын цаг энэ баасан гарагийн 14.00 цагаас явагдах бөгөөд АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэх аж.
Мэтгэлцээнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа нар оролцож Засгийн газрын тэргүүнээс асуулт асуух гэнэ.
Мэтгэлцээн ирэх Баасан гаригт буюу есдүгээр сарын 25-нд болно.
