ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй хуулийнхан Ерөнхийлөгчтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ үеэрээ аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзсан.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.09.16/ Боловсролын сайд, ГБХНХ-ын сайд болон Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүдийг дуудсан байна.
Мөн Баян-Өлгийд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавруудынхаа хүрээнд Цагдаа, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг өгөхөөр уулзаж байна. Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг хуулийн байгууллагын удирдлагууд оржээ.
