Говь-Алтай: Энэ намар нэгдүгээр ангид 1230 хүүхэд элсэн суралцана
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 1230 хүүхэд элсэн суралцана.
Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 28 сургууль, 31 цэцэрлэг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ базаажээ.
Ерөнхий боловсролын сургуульд 12000, сургуулийн өмнөх боловсролд 4000 хүүхэд суралцах бол нийт 800 орчим багш энэ хичээлийн жилд ажиллах тухай Болосролын газрын дарга Д.Энхцэцэг мэдээлэв.
2026-2027 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 1230 хүүхэд элсэн орох ба наймдугаар сарын 16-28-ны хооронд бүртгэлийг явуулж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийг хүүхдээ бүртгүүлэхдээ e-mongolia цахим системээр нэвтрэн бүртгүүлэхийг анхааруулсан юм.
