Баянхонгор: Эдлэг шонхор барих зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргажээ
Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат захирамж гаргаж, аймгийн нутаг дэвсгэрт эдлэг шонхор шувуу барих үйл ажиллагааг зогсоож, холбогдох зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргажээ.
Тус аймагт шонхор барихаар зөвшөөрөл авсан Арабын нэр бүхий отгийн хүмүүс монгол малчны амийг хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг даргийн 2026.08.21-ны А/478 дугаар захирамжаар соёлын зориулалтаар идлэг шонхор агнах зөвшөөрлийг цуцалсан байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, эдлэг шонхор шувууг агнах зөвшөөрөлтэй холбоотой аймгийн хэмжээнд Арабууд болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч, нөхцөл байдал хүнд байгаа.
Тиймээс орон нутгийн удирдлагын хувьд цаг үеийн шаардлагаар, хуулийн хүрээнд нийцэх хамгийн зөв шийдэл бол “Соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг бариулах” тусгай зөвшөөрлүүдийг цуцлах байсан гэлээ.
