“МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО”-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Амгаланг томиллоо
Өнөөдөр “МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО”-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2026 оны анхдугаар хурал болж, холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Удирдах зөвлөлийн хурлыг нээлээ.
Тус холбооны Удирдах зөвлөлийн удирдлага болон ажлын хэсгийн гишүүд “МШХ”-ны ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох тухай болон 2026 оны Монгол Улсын Корпорациудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” цомын тэмцээн, мөн онд зохион байгуулагдах Ази тивийн шатрын аврага шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил цаашлаад “МШХ”-ноос хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэмцээн уралдааны талаар хэлэлцэв.
Түүнчлэн олон нийтийн аюулгүй байдал болон Монгол оюуныг хөгжүүлэх бодлогын хүрээнд, Хурандаа Ж.Амгаланг манлайлан ажиллах боломжтой гэж үзэн “МШХ”-ны Удирдах зөвлөлөөс түүнийг “МШХ”-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулах саналыг дэвшүүлэн дэмжигдлээ.
