Баянхонгор: ГССҮТ-ийн толгойн мэс заслын эмч Э.Энхтүвшингээр ахлуулсан баг ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төв Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-ийг нэг жилийн хугацаатайгаар эхлүүлсэн. Төслийн хүрээнд толгойн мэс заслын эмч Э.Энхтүвшингээр ахлуулсан эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 210 хүнд үзлэг, оношилгоо хийж, яс үений эмгэг, мөчдийн хугарал болон толгой, хүзүү нурууны гэмтэлтэй 14 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлж, одоогийн байдлаар гэмтлийн тасагт 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн тус багийн эмч нар Бууцагаан, Бөмбөгөр суманд 124 иргэнд үзлэг, оношилгоо хийж, тус сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад гэмтлийн үеийн анхны тусламж, тархины гэмтлийн үеийн тээвэрлэлтийн талаар заавар зөвлөмж өгчээ. Т