Архангай: Нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй олгоно
Архангай аймгийн Онцгой комисс энэ сарын 19-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, аюулт үзэгдэлд өртсөн Ихтамир сумын ЕБС-ийн 2-р дотуур байрны дээврийн засвар, хоршооны малчдын зөвлөгөөн зохион байгуулах зардал, Цахир сумын ЗДТГ-ын гурван автомашины засварын зардлыг тусгажээ. Мөн үүнээс гадна,
-Архангайн Ус суваг ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжид насос авах,
-Аюулт үзэгдэлд өртсөн таван сумын иргэдэд гэр олгоход тээврийн зардал,
-Аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад 50 хувийн хямдралтай үнээр олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.