Фентанил тариа улсын эмнэлгүүдэд тасарч, төлөвлөгөөт хагалгаанууд хойшилжээ
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг өдөрт 10-20 ордог байсан төлөвлөгөөт хагалгааг 1-2 болгон бууруулж, УНТЭ өнөөдрөөс эхлэн төлөвлөгөөт хагалгааг зогсоож байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл эмийн нөөц яагаад тасарсан талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн Хяналт зохицуулалтын газрын дарга “Фентанил тариа Монгол Улсад огт тасарсан зүйл байхгүй. Яаралтай мэс засал, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд бэлэн байгаа.
Уг тариаг дотоодын нэг үйлдвэрлэгчээс худалдан авдаг бөгөөд 2026.08.20-ноос эхлэн хомсдол үүссэн. Үйлдвэрлэгчтэй холбогдоход тухайн байгууллага нь эмийн түүхий эдийн татан авалт дээр асуудал гарснаа хэлсэн. 2026.09.22-ноос нөөц хэвийн болно гэж мэдэгдлээ.
Энэ хооронд тариаг импортоор нөхөх, хэрэгцээ багатай газраас татан авч хэрэгцээ ихтэй газрууд руу нийлүүлэх арга хэмжээг авч байна. Цаашид зайлшгүй нөөцөд байх шаардлагатай энэ эм тариаг нэг эх үүсвэрээс бус нэгдсэн худалдан авалтын горимд шилжүүлэхээр гадаад улсаас үнийн санал авч байна” гэлээ.
