Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаад онцгой анхаарна
БОУАӨ-ийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.09.10) боллоо. Хуралдаанаар цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэн шуурхай шийдвэрлэх үүрэг, чиглэл өгчээ.
Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаад онцгой анхаарч, холбогдох албаныханд аргачлал чиглэл өгөх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, албан даалгавар, зөвлөмжүүдийг яаралтай хүргэхээр болов.
Мөн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгалийн нөөц, ан агнууртай холбоотой мэдээллийг иргэд олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй өгөх чиглэл өглөө.
