“Авто машингүй өдөр”-өөр хязгаарлалтын бүсээс машин гаргах боломжгүй гэв
Маргааш нийслэл хотод авто машингүй өдөрлөг зохион байгуулах талаар албаныхан мэдээлсэн. “Авто машингүй өдөр” 07:00-18:00 цагт үргэлжилнэ.
Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн Энхтайвны гүүрний хойд уулвар хүртэл замыг хөдөлгөөнийг хаах юм.
Харин хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа. Урьтаж гаргаагүй тохиолдолд тухайн бүсээс маргааш автомашинаа гаргах боломжгүйг мэдэгдэв.
Түүнчлэн хязгаарлалтын бүсэд цахилгаан скүүтэр, мопед, суррон, цахилгаан дугуйтай иргэдийг оруулахгүй юм байна. Тэгвэл шөнийн марафоны үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай бүрд нь хангаж ажиллах аж.
