ГОВЬ-АЛТАЙ: Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна.
Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаагаар малын удмын санг хамгаалах, үржлийн шилмэл малыг шалгаруулах, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малчид, мал үржүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилт тавьжээ.
Үзэсгэлэн, шалгаруулалтаар монгол үүлдрийн адуу, Говь-Алтай үүлдрийн хонь, махны чиглэлийн үржлийн мал, үхэр, ямааны шилмэл мал шалгаруулна.
Тухайлбал, адуунаас үржлийн шилмэл монгол азарга, гүү, үхрээс үржлийн шилмэл мал, үнээ, хониноос Говь-Алтай үүлдрийн үржлийн шилмэл хуц, эм хонь, махны чиглэлийн үржлийн шилмэл хуц, эм хонь, ямаанаас үржлийн шилмэл ухна, ямааг тус тус шалгаруулах юм.
