Автомашин замын хөдөлгөөнд оролцоогүй өдөр татварыг нь хасах боломжтойг судалж байна
Автомашины жилийн татварыг бүхэлд нь тогтоохын оронд тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон хугацаатай нь уялдуулан тооцох боломжийн талаар нийслэлийн удирдлагын зүгээс байр суурь илэрхийллээ.
Тодруулбал, автомашин хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийн татварыг хасаж тооцдог зохицуулалт хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар, “Автомашины татварыг эргэж харна, хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг татвараас хасах ёстой гэсэн байр суурийг хотын дарга Б.Пүрэвдагва хэлэв.
Иймд иргэдээс санал асуулга авч, бодит тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргах эсэх нь тодорххой болох аж.
