Өмнөговь: Эрс хүйтэрч, цас орж, шуурахыг анхааруулж байна
Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч цас орж шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 23-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Харин гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхины хүч нэмэгдэж цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрхийг Өмнөговь аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар хот хооронд зорчихгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хурдаа тохируулан зорчихыг анхааруулж байна.