Хөвсгөл: Хөвсгөл нуурт хяналтын пост ажиллаж эхэлжээ
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон. Гэвч иргэд зам дөтлөх зорилгоор зорчсоор байгаа учраас Ханх сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид хамтран эргүүл, постыг ажиллуулж эхэллээ.
Тус аймагт он гарсаар усны осол 3 сумын нутагт 6 удаа бүртгэгдэж 2 иргэн амь насаа алдсан байна.
Иймээс малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь, эд хөрөнгөд хохирол учруулахгүй баталгаат зам, гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.