О.Цогтгэрэл: Эрх баригчид надаас худал, хулгай хайгаад амжихгүй шүү!
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.09.23/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, эрх баригчид надаас худал, хулгай хайгаад амжихгүй шүү. Сонгуулиудын өмнө гарч ирж, АН-аа гутаадаг ажилтай намын гишүүний тэмдэг зүүсэн нөхдүүд манай намд байдаг. Ардчилсан намын дарга МАН-ын эрх барьж байгаа хүмүүсээс тендерийн мөнгө авч, завшдаг гэх мэдээлэл гарсан.
Ийм жижиг хэрүүлд хариулт өгөх шаардлага гарч байгаа нь харамсалтай.
Гэхдээ чимээгүй өнгөрөөж болохгүй гэж бодож байна. МАН-ын зарим хүн, манай намын зарим нөхөдтэй нийлж АН-ыг, О.Цогтгэрэлийг гутаахыг оролдож байна. Надтай хамааралтай компани өнгөрсөн жилүүдэд 54 тендер авсан гэдэг худал. Ийм явцгүй үйлдлээ болихыг шаардаж байна гэв.
