Л.Чинбатын өмгөөлөгч Х.Оюунбаяр: Нийтээрээ миний үйлчүүлэгч рүү дайрч болохгүй
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат энэ сарын 1-ний орой орон нутгийн замд автомашинтай зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, таван тооны адуу мөргөсөн хэрэгт холбогдсон. Болсон хэргийн талаар түүний өмгөөлөгч Х.Оюунбаяр хэвлэлд өгсөн тодруулга яриандаа, хэргийн бодит байдал сошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин, зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон.
Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм шиг мэдээлэл задлаад байж болохгүй.
Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчүүлэгч рүү дайраад байж болохгүй гэжээ.
