Завхан: Газар хөдлөлтийг хэмжих нэг станц ажиллаж байна
Завхан аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл, тохиолдол сүүлийн 10 жилд зургаа дахин нэмэгджээ.
Тодруулбал, 2014 онд 444 удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 онд 2628 болж нэмэгдсэн байна.
Завхан аймгийн хувьд газар хөдлөлийн 7-гоос дээш баллын бүсэд аймгийн бүх сум суурьшиж байна. Аймгийн 22 сумын хоёр нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум нь 9 баллын бүсэд хамаарагдаж байна. Тосонцэнгэл суманд газар хөдлөлтийг хэмжих нэг станц ажилладаг аж. Улиастай суманд эрсдэл үүссэн нөхцөлд дөрвөн хэсэгт дуут дохионы цамхаг ажилладаг байна.