Дорнод: Нисэх буудлын дэд бүтцийг сайжруулахад анхаарна
Чойбалсан нисэх буудал нь зорчигчдын тоо багассантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Түүнчлэн цэргийн зориулалтаар өмнө нь ашиглаж байсан 6х2 метрийн харьцаатай зүймэл хавтан бүхий хөөрөх, буух зурвас нь сүүлийн үеийн хөнгөн нисэх онгоц газардахад хүндрэлтэй болоод байсан юм.
Тиймээс нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг асфальт бетон хучилттай болгон шинэчлэх, зорчигч хүлээн авах барилгыг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлүүлэх шаардлагатай болоод байна.
Өнөөдөр /2025.03.23/ УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг нар нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах үеэр тогтмол нислэгийг сэргээхэд шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэхийг тэднээс хүсxээ. Цаашид аймаг орон нутгаас холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар болсон байна. Мөн нисэх буудлын дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр судалж ажиллахаар болсон байна.