Дархан-Уул аймгийн тухай товч…
Дархан-Уул аймгийг УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор 1994 оны тавдугаар сард засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Дархан, Шарын гол, Орхон, Хонгор гэсэн 4 сум, 24 багтайгаар өргөтгөн байгуулсан түүхтэй.
Монгол Улсын барилга, барилгын материалын үйлдвэрийн томоохон төв болсон энэ аймагт барилгын материалын, металл боловсруулах, нэхий, нэхий эдлэлийн, хүнсний олон үйлдвэр, компаниуд бий. Нийслэл хотоос 222 км зайд орших Дархан уул аймаг тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдгаар онцлог.
Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол Улсад хамгийн томоохонд тооцогдох бүтээн байгуулалтуудыг хийж байгаа бөгөөд Дархан хотод шилжин ирж байгаа хүн амд онцгой санал тавьж эхэлсэн гэдгээр бусад аймгуудаас ялгаатай. Тус хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монгол Улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг.
Аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ