Булган: Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн боллоо
Булган аймгийн өсвөр насны болон насанд хүрэгчдийн 2025 оны аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнийг өнөөдөр /2025.03.14/ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Баян-Агт сум 23, Баяннуур сум 6, Булган сум 14, Бугат сум 4, Бүрэгхангай сум 21, Сэлэнгэ сумын 32 нийт 100 хүүхэд таван насны ангилалд оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн байна.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Даамын спортын мастер А.Буянжаргал, шүүгчээр Даамын спортын мастер н.Дэлгэрбаяр, Даамын спортын мастер Т.Амгаланбаатар нар ажилласан байна.
СТэмцээнийг “Цогт хүү” даамны холбоо санаачлан зохион байгуулж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Булган аймгийн 1990-1992 оны төгсөгчид мөн “Номин сан” ТББ хамтран зохион байгуулжээ. айхан сумын Залуу жанжин Лхагвасүрэнгийн нэрэмжит ЕБС-ийн ахмад багш И.Чимэддоржийн үр хүүхэд 100 буудалт даамны Спортын мастер Ч.Болор-Эрдэнэчимэг, Ч.Оюун-Эрдэнэчимэг нар өсвөр насны 5 төрлийн 100 буудалт даамны тэмцээнийг ивээн тэтгэсэн байна.
Зуун буудалт даамны спортоор хичээллэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар нэмэгдэх, IQ хөгжих, шийдвэр гаргах математик сэтгэлгээ хөгжих, тогтвортой суух чадварт суралцах давуу талтай юм.