Баянхонгор аймгийн тухай товч…
Баян-Өлгий аймаг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай, 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Хүн амын ихэнх нь казакууд бөгөөд монгол овгийн урианхай, тува, дөрвөд ястнууд амьдардаг.
Хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино.
Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай.
Аймгийн засаг дарга Е.ЗАНГАР
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны есдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж түүнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд томилсон.
Е.Зангар нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй.
1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны даргын орлогч, дарга, 1992 оноос “Самал” компанийн захирал, 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
2025 онд Баян-Өлгий аймаг жижиг дунд үйлдвэрлэлийг онцгой дэмжинэ

Баян-Өлгий аймаг энэ онд бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх олон зорилго, зорилт тавьжээ.
Баялаг бүтээгч Баян-Өлгийчүүд:
