Баян-Өлгий: Волейболын өсвөрийн охидын баг ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ахмола мужийн Косшы хотод зохион байгуулсан Олон улсын волейболын тэмцээнд Монгол, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз зэрэг улсын 8 баг өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Ирээдүй амин” клубийн өсвөрийн охидын баг тамирчид амжилттай оролцон алтан медаль, олон улсын цом хүртлээ.
Тус багийг аймгийн Беиеийн тамир, спортын газрын мэргэжилтэн, спортын мастер М.Динмухамед дасгалжуулдаг юм.