Дорноговв: Замын-Үүд сумын цахилгааныг бүрэн хязгаарлагдаад байна
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд буюу Хангинуурын Давааны урд хэсэг Төхөмийн хөндийн ойролцоох борооны усанд үүссэн нууранд өчигдөр унаж тус сум эрчим хүчээр 100 хувь тасалдаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, Замын-Үүд сумын Онцгой комисс болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай цахим хурал хийж сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, цахилгаан хангамжийг аль болох богино хугацаанд хэвийн болгох чиглэл өгчээ. Мөн цахилгааны шугамыг бүрэн засвар хийж дуустал өндөр хүчин […]