Сүхбаатар: Ногоон байгууламжийг 103 сая төгрөгөөр хашаажуулав
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нийтийн эзэмшлийн зам талбайд 90 мянга гаруй мод бий. Эдгээр ногоон байгууламжийн заримыг сум хөгжүүлэх сангийн 103 сая төгрөгөөр хашаажуулжээ.
Тодруулбал, ил задгай болон зам дагуу тарьсан мод, бут сөөгийг хашиж хамгаалах зорилгоор аймгийн төвийн 1, 5, 7 дугаар багийн нутагт нийт 2,1 км газрыг ийнхүү хашжээ.
Уг ажлыг тендерээр шалгарсан компани гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, хариуцсан ажлын хэсэгт хүлээлгэж өгсөн байна. Ингэснээр 5-8 мянган мод гадны нөлөөтэй гэмтэх, устах эрсдэлээс хамгаалж байна.
Аймгийн төвд жилдээ 30-40 мянган модыг шинээр тарьдаг. Сүүлийн гурван жилийн судалгаагаар нийт модны 80 хувь нь ургаж байна гэх дүгнэлт гарсан байна.