Өвөрхангай: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ
Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа. Энэ онд таван зорилтын хүрээнд 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Мөн Ахмад настны хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төслүүд түлхүү зарлагдах юм.
Нээлттэй өдөрлөгөөр ХХҮГ-ын төсөл хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, “Юнисервис Солюшн” ХХК-иас Оюу толгой төсөл дээр үйлчилгээний ажилтан авах ажлын танилцуулга, бүртгэл зэргийг хамтатган зохион байгууллаа.