Говь-Алтай: Есөнбулаг сумын 10 багийн гуравт шар усны үерийн эрсдэл өндөр гарчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 багийн гурав нь шар усны үерийн эрсдэл маш их үнэлэгджээ. Тодруулбал, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу аймгийн төв болох Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үүсэж болзошгүй шар усны үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ. Аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үнэлгээний аргачлалаар тус сумын 10 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас танилцууллаа.
Үнэлгээгээр Есөнбулаг сумын 10 багийн 3 баг “маш их”, 2 баг “их”, 3 баг “дунд”, 2 баг “бага” эрсдэлтэйгээр үнэлэгдэж, цаашид шар усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.