Дархан-Уул: Өнөөдөр гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажилладаг. Энэхүү өдөр өнөөдөр тохиож байна.
Иймд иргэдийг айж сандралгүй тайван байж, дадлага сургуульд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед иргэдийг өөрийн гэр болон тухайн мөчид байгаа газрынхаа ойролцоох түр цугларах цэгт очихыг зөвлөдөг.
Эхний дохио дуугарахад “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ.