Өвөрхангай: Команд штабын сургууль 3 хоног үргэлжилнэ
Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг өнөөдөр /2025.03.26/ эхлүүллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээ нь мал эмнэлгийн байгууллагын удирдлага, мэргэжлийн анги, алба хаагчдын бэлэн байдлыг үнэлэх, гамшгийн нөхцөлд ажиллах чадварыг сайжруулах зорилгоор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаар онцлог юм.
Аймгийн Онцгой байдлын газраас “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өглөөний 04:00 цагт өгч, Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчид яаралтай цугларснаар аранз, багаж хэрэгсэл, машин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Мөн малын гоц халдварт өвчлөл болон байгалийн гамшгаар цагийн байдал өгч ажиллалаа.