Өвөрхангай: Нутгийн зарим хэсгээр аюулт үзэгдэл гарч болзошгүй!
Арвайхээр сум болон нутгийн хойд хэсгээр өнөөдөр /2025.03.23/ цас орж, түр зуурын хүчтэй салхилж байна. Цаг агаарын энэ нөхцөл байдал үдээс хойш нутгийн өмнөд хэсэг рүү шилжинэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ингэхдээ Баян-Өндөр, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 26, 27-ны өдөд нутгийн зүүн болон өмнөд хэсэгт салхины аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, зарим газраар цас орох бөгөөд 29-ний өдрөөс агаарын температур бага зэрэг дулаарах төлөвтэй байна.