Ховд: Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23, 24-нд Ховд аймгийн зарим газраар цас орно. Салхи энэ сарын 23-нд уулархаг нутгаар, энэ сарын 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр, алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр, зарим үед түр зуур 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэд, тээвэрчдийг учирч болзошгүй аюул, эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Иргэдийг хол, ойр зорчихдоо машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, өндөр настай болон бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малаа холын бэлчээрт гаргахгүй байх, дулаан хувцаслахыг зөвлөж байна.
Мөн энэ сарын 25-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж тус аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.