Орхон аймгийн тухай товч…
Орхон аймаг нь Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумтайгаар өөрчлөн байгуулагдсан. Аймгийн төв нь Эрдэнэт хот Улаанбаатар хотоос 381 километр зайтай. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт” хороо нэртэйгээр анх байгуулагдсан.
Хүн амын өсөлтийн хурдыг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болон хөгжиж эхэлсэн. Анх 1655 өрхийн 7.8 мянган хүн амтайгаар байгуулагдаж байжээ. Одоо зургаан бичил хороололтой, дэд бүтэц хөгжсөн аж үйлдвэрийн томоохон нэгж болсон.
Орхон аймгийн Засаг дарга Б.ЗОРИГТБАЯР: