Увс: ЭМД-ын шимтгэлд 15800 төгрөг төлнө
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ нэмэгдэнэ.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид, их дээд сургуулийн оюутнууд сард 13200 төгрөг бус, 15800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх юм.
Иргэд эрүүл мэндийн шимтгэлээ орон зай үл хамааран цахимаар хоёр төрлийн апп ашиглан төлөх боломжтой. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн жилдээ авахын тул заавал шимтгэлээ сар тутам болон жилээр нь төлсөн байх шаардлагатай юм.