Говь-Алтай аймгийн тухай товч
Монгол Улсын баруун хязгаар Говь-Алтай аймаг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Говь-Алтай аймагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд ч олон бий. Мөн төрөл бүрийн ан амьтан элбэгтэй учир гадаад дотоодын аялагч, жуулчид, анчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн онцлогтой.
141.4 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай Улаанбаатар хотоос 1001 км зайд оршдог тус аймаг 58 мянга гаруй хүн амтай.
Говь-Алтай аймагт Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог Говь-Алтай аймагт нүд хужирлах олон сайхан зүйл бий. Тухайлбал, далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгон, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэгТомоохон говь, хотгор хонхоруудыг нэрлэж болно.
Аймгийн засаг дарга Г.ЧИНБАТ