Гишүүдийн ирц 59.5 хувьд хүрснээр УИХ-ын чуулган хуралдаанаа эхлүүллээ
УИХ-ын 126 гишүүнээс 75 гишүүн буюу 59.9 хувийн ирцтэй байгаа тул УИХ-ын чуулганы есдүгээр сарын 22-ны хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын нэр дэвшүүлсний дагуу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүйн сайдаар томилохоор Г.Тэмүүлэнг дэвшүүлсэн үндэслэлээ танилцууллаа.
