2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа үндэсний их баяр наадмын дараагаас гаргаж эхэлсэн. Энэ жил Увсын тэгш ой тохиож байгаагаас гадна хэд хэдэн аймгийн 50 гаруй сумын 100 жилийн ой тохиож байна.
Увс аймаг:
- Аймгийн 100 жилийн ой,
- Түргэн, Сагил, Давст, Завхан, Тариалан, Малчин сумдын 100 жилийн ой.
Архангай аймагт:
- Эрдэнэмандал, Хангай сумын 100 жилийн ой.
Баянхонгор аймагт:
- Богд, Баянлиг сумын 100 жилийн ой.
Баян-Өлгий аймагт:
- Алтанцөгц, Цагааннуур сумдын 100 жилийн ой.
Булган аймагт:
- Баян-Агт сумын 100 жилийн ой.
Дорнод аймагт:
- Дашбалбар, Баяндун сумын 100 жил, Цагаан-Овоо сумын 80 жилийн ой.
Дорноговь аймагт:
- Улаанбадрах сумын 100 жилийн ой.
Дундговь аймагт:
- Баянжаргалан сумын 100 жилийн ой.
Сүхбаатар аймагт:
- Асгат, Дарьганга, Онгон, баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сумын 100 жил, Наран сумын 70 жилийн ой.
Ховд аймагт:
- Чандмань сумын 100 жилийн ой.
Хөвсгөл аймагт:
- Төмөрбулаг сумын 100 жилийн ой.
Хэнтий аймагт:
- Цэнхэрмандал сумын 100 жилийн ой.