Өвөрхангай аймгийн тухай товч…
Өвөрхангай аймаг нь 1931 онд байгуулагдсан 63.5 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 105 багтай. Улаанбаатараас 430 километр зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны салбар уулс, өмнө хэсгээр нь Алтайн нурууны салбар уулстай, нутаг дэвсгэр нь хангай, тал хээр, говийн бүсэд хуваагдана.
Хужиртын халуун рашаанаас гадна Бүрд, Бат-Өлзий, Хархорин, Хужирт суманд нийт 20 гаруй жуулчны бааз ажилладаг. Хархорин хотын орчмын түүхэн байгууламж, түүхт газрууд, дэлхийн өв Орхоны хөндийн дурсгалт зэрэг нь нийт 121967 га газрыг эзлэн оршиж байна. Энэ газар нутаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хамаарах бөгөөд соёлын дурсгалт газрын ангиллаар 2004 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.
Өвөрхангай аймгийн Засаг дарга О.ПҮРЭВДОРЖ