Хөвсгөл: 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан уул гэдэг газар өнөөдөр /2025.03.24/ 12:31 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хатгал, Мөрөн, Алаг-Эрдэнэ сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учирсан эсэх талаар Хөвсгөл аймгийн ОБГ-аас тодруулж байна гэв.
Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 62 км-т, Улаанбаатар хотоос 733 км-т болсон байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 5 дахь удаагийн тохиолдол бүртгэгдэж байна