ХӨВСГӨЛ: “Аавын нөмөр” уулзалт анх удаа боллоо
Монгол цэргийн өдрийг угтан “Аавын нөмөр” чуулга уулзалтыг Хөвсгөл аймаг өнөөдөр /2025.03.17/ анх удаа зохион байгууллаа.
Аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой энэ үйл ажиллагаанд 400 гаруй хүн оролцсон байна.
Мөрөн сум 43421 хүн ам, 12938 өрхтэй. Иргэдийн 48.1 хувь нь эрэгтэй, 51.9 хувь нь эмэгтэйчүүд юм. Айл өрхийн 8103 нь ааваар овоглосон, 4835 нь ээжээрээ овогложээ. Өөрөөр хэлбэл нийт өрхийн гуравны нэгийг ээжүүд толгойлж байгаа учраас аавуудын үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү онцоллоо.
“Аавын нөмөр” чуулганыг Мөрөн сумын ИТХ, ЗДТГ, “Нархан” наймдугаар цэцэрлэг, Хилийн цэргийн 0257 дугаар анги хамтран зохион байгуулжээ.