Ховд: Уулын бүсийн сумдад боодлын өвс үнэгүй олгоно
Ховд аймгийн уулын бүсийн зарим суманд хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учир аймгийн хэмжээнд малчдын нөхцөл байдалтай танилцах, тэдэнд нөөц бололцоогоор туслах ажлыг эхлүүлээд байна.
Эхний ээлжид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан аймгийн аюулгүй нөөцөд байгаа 1900 боодол өвсийг уулын бүсийн Мөст, Цэцэг, Зэрэг, Мөнххайрхан, Дуут суманд хуваарилан олгохоор болжээ.
Дээрх сум тус бүрд 380 боодол өвс үнэ төлбөргүй олгох бол хорголжин тэжээл, хүчит тэжээл, улаан буудай, хивгэн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр сумдад олгох тухай Ховд аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн байна.