Увс: Аймгийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан /2025.03.30/ Бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” Констракшн, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлсэн байна.
Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-337 анги, АПУ ХК, “Чиглэл” ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэжээ. Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон” Констракшн ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом сумын харьяат, ҮБХИС, “Увснуур” дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарсан байна.
Наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлджээ.
