Сүхбаатар: Нийт нутгаар цаг агаар ширүүсч, цас орно
Цаг уурын байгууллагаас нийт нутгаар цас орж, цаг агаар хүйтрэхийг анхааруулж байна.
Тодруулбал, өнөө, маргааш буюу гуравдугаар сарын 25, 26-нд Сүхбаатар аймгийн нийт нутгаар цас орох төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.