Сэлэнгэ: Ардын уламжлалт тоглоом наадгайн тэмцээн болов
Ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор иргэдийн дунд тэмцээн зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум энэхүү ажлаа “Монгол наадгай” тэмцээнээр эхэлжээ. Тэмцээнийг шагай шүүрэх, шагай няслах, морь уралдуулах гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан байна.
Ингээд тэмцээний шагай няслах төрөлд эрэгтэйчүүдээс Тийрэг 3-р багийн иргэн Г.Батбуян, эмэгтэйчүүдээс 2-р цэцэрлэгийн ажилтан Б.Үржинбадам, шагай шүүрэх төрөлд эрэгтэйчүүдээс 1-р цэцэрлэгийн ажилтан Б.Батцолмон, эмэгтэйчүүдээс мөн цэцэрлэгийн ажилтан С.Энэбиш нар шалгарчээ.
Мөн морь уралдуулахад Тийрэг 3-р багийн иргэн М.Болдбаатар, 2-р цэцэрлэгийн ажилтан Л.Цолмон нар түрүүлсэн байна.