Завхан: 2025 онд тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл ЖДҮ-д олгохоор болов
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Завхан аймагт нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Тодруулбал, Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Энэ жил 7 чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгохоор журам батлагдсан.
Хүнсний зориулалттай сав баглаа боодлын үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх иргэн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг олгоно. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь агуулах барих, агро ойн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгох аж.
Завхан аймаг 2024 онд 1 тэрбум 400 сая төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас, Завхан аймгийн төсвөөс 500 сая төгрөг гээд хамтарсан зээлийн эх үүсвэрийг баталж санхүүжилтийг гаргаж зээл олгосон. Нийт 13 аж ахуйн нэгжид 1 тэрбум 485 сая төгрөгийг олгосон байна.