Завхан аймгийн тухай товч…
Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 69672 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.
Завхан аймаг 82.5 мянган км кв газар нутаг дэвсгэртэй засаг захиргааны нэгжийн хувьд 24 сум, 116 багтай. Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 55.7 хувийг мал аж ахуйн салбар дангаар бүрдүүлдэг.