Дундговь аймгийн тухай товч…
Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 68 багтай, 7469 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4,5 хувийг эзэлдэг. Аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.
Газрын гадарга, хөрсний бүтэц: Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг.
1941 оны 12 сарын 11-ний БНМАУлсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 81 тогтоолоор Шарангад нэртэй аймаг байгуулах шийдвэр гарч, өөрчлөгдөн Ембүү Дэрсэнэ усанд 1942 онд ”Дундговь” аймгийг Өмнөговь аймгаас Буянт-Овоо, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Цогтчанадмань, Луус, Гурвансайхан зэрэг 8 сум, Дорноговь аймгаас Баянжаргалан, Их эрээн, Өндөршил зэрэг 3 сум, Төв аймгаас Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Цагаандэлгэр, Сайнцагаан зэрэг 7 сумыг таслан нийт 18-н сумтай байгуулж байсан.