Дорнод: Ахмад дайчин Я.Өсөхийг эх орны дайны ялалтын медалиар шагнав
Ахмад дайчин Я.Өсөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн Хүндэт медалиар шагнажээ. ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөл түүний гэрт зочилж шагналыг гардуулсан юм.
Я.Өсөх өдгөө 102 насыг зооглож байна. Тэрбээр 1924 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Баян-Эрхэтэд төржээ. 1942 оны 5 дугаар сард 19 настайдаа цэргийн албанд татагдаж, хурандаа Дорж даргатай 7 дугаар дивизийн 2 дугаар сумангийн дарга Сэрээтэрийн удирдлагатай 19 дүгээр морьт хороонд гурван жилийн цэргийн алба хаасан байна.
1945 оны 8 дугаар сарын 24-нд түргэн жагсаал авч, БНМАУ-ын Засгийн газар, Япон Улсын Засгийн газарт дайн зарласан учир Зөвлөлтийн улаан армитай хамтарч Өвөр Монгол болон Хятадын чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин юм.