Дорнод аймгийн тухай товч…
Дорнод аймаг нь Монгол Улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124 мянган км2 газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр улсдаа гуравдугаар байранд ордог. Дорнод аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа бөгөөд халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястнууд оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 67 багтай. Нийт хүн амын 55 хувь нь Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавьяаны одонт аймгийн төв Чойбалсан хотод амьдардаг.
Хүний хөгжлийн индексээр 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсдаа 3-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм.
“Зүүн Бүсийн оношилгоо эмчилгээний төв”, “Бүсийн төв Онцгой байдлын газар”, “Зүүн бүсийн тулгуур Дорнод бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит Хувьцаат Компани “Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг”, “Чойбалсан Олон улсын нисэх буудал” зэрэг бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд байдаг.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.ЁЛ