Говьсүмбэр аймгийн тухай товч…
Говьсүмбэр аймаг нь Монгол Улсын төвийн бүсийн Зүүн өмнөд хэсэгт оршдог 5540 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. УИХ-ын 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 дугаар сард байгуулагдсан. Хойд талаараа Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдтай, зүүн баруун хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдтай, өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Даланжаргалан сумтай тус тус хиллэдэг.
Аймгийн төв нь Чойр хот бөгөөд Улаанбаатар хотоос 223 километр зайтай. Баянтал, Шивээговь, Сүмбэр гэсэн гурван сумаас бүрдэнэ.
Говьсүмбэр аймаг бол Монголын эзэнт гүрний үе, Эзэн Чингис хааны удам боржигон угсааныхны төв нутаг юм. Тийм ч учраас аялал жуулчлалаа тус аймгийнхан “Боржигон” соёлтой уялдуулан хөгжүүлж жил бүрийн долдугаар сард Боржигон өв соёлын эвент арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Аймгийн Засаг дарга Т.БАТ-ЭРДЭНЭ