Баян-Өлгий: Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар “Рамазан” өндөрлөлөө
Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар “Рамадан” өндөрлөж, “Ораза айт” баяр эхэллээ. Энэхүү баярыг исламын шашинтнууд гурав хоног тэмдэглэдэг. Рамазан нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр коран судрын анхны мөртүүд буусан сар юм.
“Рамазан” сар болон “Ораза айт” баярын ач холбогдлын талаар Монголын мусылман нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал, хажы Н.Саулетханы хэлснээр, “Хүмүүс “Рамазан” сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал балга ус ч уулгүй мацаг барьдаг. Энэхүү заншлыг “Ораза” хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын шашны таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм.
Шариатын хуулиар мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.