Баянхонгор: Төл бойжилт 99.2 хувьтай байна
Баянхонгор аймгийн хэмжээнд 102.6 мянган хээлтэгч мал төллөж, төл бойжилт 99.2 хувьтай байгааг мэдээллээ. Тус аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор дөрвөн сая гаруй мал тоолуулсан бөгөөд 1.8 сая нь хээлтэгч юм. Энэ онд 1.6 сая хээлтэгч төллөх урьдчилсан дүн гарснаас одоогийн байдлаар 6.4 хувь нь төллөөд байна.
Өнөөдрийн байдлаар том малын зүй бус хорогдол 2.2 мянга, төрлөөр нь авч үзвэл адуу 256, үхэр 605, хонь 611, ямаа 810 хорогдсон нь нийт малд эзлэх хувь 0.05 болж байна. Хорогдлын хувьд цас зуд, өвс тэжээлийн хомсдолоос болж хорогдсон мал харьцангуй бага бол зэрлэг амьтанд /чоно/ бариулж хорогдох асуудал их гарчээ.
Сонирхуулахад, Отор нүүдлээр 14 аймаг, Улаанбаатар хот орчимд 16 сумын 116 өрхийн 24.2 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумаас 88 өрх 29.7мянган толгой мал 18 сумд отор хийн өвөлжиж, хаваржиж байна.